АПЕК-ийн сангийн сайд нарын уулзалт болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМАНИЛА. /NHK/. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум буюу АПЕК-ийн сангийн сайд нар Филиппинд дэлхийн эдийн засгийн байдлыг хэлэлцэж байна.
АПЕК-ийн сайд нарын хоёр өдрийн уулзалт өчигдөр Филиппиний Себу аралд эхэлжээ. Уг уулзалтад АПЕК-ийн гишүүн 21 улс, тэдгээрийн дотор, Япон, АНУ болон БНХАУ-ын сангийн сайд нар оролцож байна.
Дэлхийн эдийн засгийг тогттвортой болгохын тулд нийтээрээ хүчин чармайлт гаргахыг нээлтийн ёслолын үеэр Филиппиний Ерөнхийлөгч Бениньо Акино уриалжээ.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч буйг, АНУ-ын төв банк хүүгээ нэмбэл дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх зэргийг оролцогчид хэлэлцэх ажээ.
Г.Доржханд
注释