50 жил амьдарсан хосуудыг урамшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-12 16:05:27

Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ сарын 18-нд тохионо. Тус ойн  хүрээнд өнөөдөр  Сүхбаатар дүүргийн  1-4  хорооны нээлтттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.

Тухайлбал Сүхбаатар дүүргийн 2, 3, 4 дүгээр хорооны өдөрлөг Циркийн гадна талбайд болж буй юм. Сүхбаатар дүүрэг 50 жилийнхээ ойг тохиолдуулан 50 багт 125 бүтээлч ажил өрнүүлжээ. Үүнийг нэг нь дээрх өдөрлөг бөгөөд иргэдэд хөдөлмөрийн хэлтсээс ажилд зуучлах, даатгал болон эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн дээрх хороод хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд танилцуулж байна. Нээлттэй өдөрлөгөөр сахарын шинжилгээ, цусны даралт тодорхойлж, жин үзэж байгаа юм. Мөн үеэр нэг хороонд 50 жил амьдарсан хосууд, 50 жилийн ойгоор мэндэлсэн шинэ хүүхэд болон хорооны ажилд идэвх санаачилгатай оролцдог иргэдийг шагнаж урамшуулна хэмээн албаныхан хэллээ.

Б.Заяа

相关新闻
注释