Автобусаа хаана явж буйг гар утаснаас харах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-14 11:45:58

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компани хамтран  “UB smart bus” гар утасны аппликейшны эхний хувилбарыг туршилтаар ашиглаж эхэлжээ.

Уг аппликейшныг ашиглан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны буудал, чиглэлийн зураглалыг харах боломжтой. Мөн суух автобусны буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээгдлийн хугацаа, суух автобуснаа хаана явж байгааг ч харж болохоороо онцлогтой.  Одоогоор Android үйлдлийг системтэй утсанд зориулсан хувилбарыг Play store дээр байрлуулсан бөгөөд тун удахгүй IOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг Apple store-д байрлуулах аж.

Ч.Ариунболд

相关新闻