Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.
1.Орон сууцны хорооллын санхүүжилтийн тухай- Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна.
2. Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай- БОНХАЖ-ын сайд Н.БАТЦЭРЭГ танилцуулна.
3.Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай- Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна.
4.Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай- БХБ-ын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.
5. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт батлах тухай- БСШУ-ны сайд Л.ГАНТӨМӨР танилцуулна.
6. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай- ЭМС-ын сайд Г.ШИЙЛЭГДАМБА танилцуулна.
7.Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай- ЗГХЭГ-ын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна.
8. Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт ажилласан дүнгийн тухай- ЗГХЭГ-ын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна.
9. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явц, дүнгийн тухай- Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна.
10. Бусад асуудал- Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар маргааш буюу энэ сарын 15-нд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.
Ч.Ариунболд
注释