Арван хангал бурхдын цуврал үзэсгэлэн нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-22 11:59:44

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 25-нд болно. 

Энэ нь Арван хангал бурхдын III дахь удаагийн цуврал үзэсгэлэн юм. 

Тус үзэсгэлэнд Балданлхам, Бүжинлхам, Гүнжинлхам, Янжинлхам ба Цагаан дара эх бурхдаас бүрдсэн нийт 300 орчим бүтээл дэглэж үзүүлэх юм. Үүний 96 орчим хувь нь музейн сан хөмрөгөөс анх удаа олон нийтэд хүрч байгаа төдийгүй зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, модон барын дардас, сийлбэр зэрэг бурхан урлалын бүхий л төрлөөр бүтээснээрээ онцлогтой. Уг үзэсгэлэнг бурхан урлаач Д.Ухаанзаяа хамтран зохион байгуулж, өөрийн урласан бүтээлүүдээ дэлгэн үзүүлнэ. 

Мөн Монголын бурхан урлалын уламжлал, өвийг орчин үеийн Монголын бурхан урлалын хөгжил, онцлогийг нэгэн дороос хамтад нь тольдох боломжтой. Түүнчлэн үзэсгэлэнд оролцож буй үзмэрийн гэрэл зургийг бүрэн хэмжээгээр багтаасан өмнөтгөл, тайлбар бүхий каталоги хэвлүүлэн уншигчдад хүргэх юм байна.

Ж.Болор

 

相关新闻