Өсвөрийн нугараачид Ю.Никулины нэрэмжит шагнал хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-17 12:48:12

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол циркчин охид ОХУ-ын циркийн болон дэлгэцийн алдарт жүжигчин Ю.Никулины нэрэмжит шагнал хүртжээ.


Тодруулбал, ОХУ-ын Москва хотноо гурав дахь удаагаа зохион байгуулсан олон улсын циркчдийн “Артист” тэмцээнд “Отгоо” студийн нугараач охид өсвөрийн ангилалд амжилттай оролцож, хүрэл цомын эзэн болжээ. Энэхүү тэмцээнд 20 гаруй орны циркчид оролцсон байна.


Хамгийн сүүлд өнгөрсөн зургаадугаар сард Монголын эмэгтэй циркчид ОХУ-ын Саратов хотод жил бүр зохион байгуулдаг 11 дэх удаагийн олон улсын эмэгтэй циркчидийн тэмцээнд оролцохдоо агаарын үзүүлбэрээр циркийн жүжигчин Д.Азжаргал, Б.Батчимэг нар “Мөнгөн титэм”-тэй эх орондоо ирж байсан юм.

相关新闻