Бямба гарагт тэгш, ням гарагт сондгойгоор төгссөн авто машин хөдөлгөөнд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭСар шинийн баярыг угтан амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гаргасан.
Уг захирамжийн дагуу энэ сарын 30, ирэх сарын 06-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой буюу 1, 3, 5, 7, 9 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцхыг хориглоно.
Мөн энэ сарын сарын 31, ирэх сарын 07-ны ням гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш буюу 2, 4, 6, 8, 0 тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байгаа юм.
Ч.Ариунболд