Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-08-04 06:35:16

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. -2025 оны наймдугаар сарын 4-10-нд болох үйл явдлын тойм-

 

Улаанбаатарт:

8 дугаар сарын 4-нд: Ардын урлагийн "Хуур магнай" чуулгын “Монголын гайхамшигт урлагийн тоглолт” Монголын Хүүхдийн ордонд болно. 

8 дугаар сарын 4-нд: ҮУИТ-ын уран бүтээлчид гадаад дотоодын жуулчдад зориулсан "LAND OF THE SKY" үндэсний урлагийн тоглолтоо толилуулна.

8 дугаар сарын 8-нд: Америкийн алдарт Old School хамтлаг "ONYX", Монголын хип хоп урлагийг үүсгэн байгуулагчдын нэг ICETOP хамтлагийн хамтарсан "Шүтээн минь" тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

8 дугаар сарын 9-нд: Хип хоп соёлыг өөрсдийн онцлог стилиэр тодорхойлж буй шинэ залуу артистуудын "IN TIME" тоглолт Socialpay Park-т болно.

8 дугаар сарын 9-нд: Олон улсын дэлхийн уугуул иргэдийн өдөр тохиож байна.

8 дугаар сарын 9-нд: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.

8 дугаар сарын 10-нд: Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр тохиож байна.

 

-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн наймдугаар сарыг дуустал Монголын Үндэсний музейд олон нийтийн хүртээл болно.


Орон нутагт:

8 дугаар сарын 2-7-нд: Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Торгоны зам ба Хархорум” соёл аялал жуулчлалын наадам болно.

8 дугаар сарын 8-нд: Архангай аймгийн Засаг даргын дэмжлэгээр Хотонт сумын наадмын талбайд "Айргийн баяр-2025" Соёлын биет бус өвийн наадмыг зохион байгуулна.

8 дугаар сарын 9, 10-нд: Төв аймгийн Зуунмод суманд “Баргажин” олон улсын соёл урлагийн наадам болно.  



相关新闻