Аймгийн сайн малчин, тэргүүний тариаланчийг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн засаг даргын зөвлөлийн хурал өнгөрсөн 7 хоногт хуралдаж аймгийн сайн малчин,тэргүүний тариаланч шалгаруулах асуудлыг хэлэлцсэн юм.
Харин энэ сарын 26-нд аймгийн засаг даргын А/21 тоот захирамжаар Аймгийн сайн малчин,Тэргүүний тариаланч шалгаруулах захирамж гарлаа.
“Аймгийн сайн малчин” шалгаруулах журмын шаардлага хангасан 49 малчин,тэргүүний тариаланчаар 5 хүнийг шалгаруулах захирамж гаргалаа.
Аймгийн сайн малчин, тэргүүний тариаланчдад олгох шагналыг 2016 оны хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс өмнө газар дээр нь / тухайн сум болон гэрт нь/ очиж гардуулах ажлыг журмын зохион байгуулахыг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнхөд даалгалаа.
Энэ жилийн аймгийн сайн малчны тоо өмнөх оныхоос 10-15 аар нэмэгдсэн байна.
Сонгуулийн жилтэй холбоотой аймгийн сайн малчин,тариаланчдад очиж шагнал гардуулах дарга болон төлөөлөгч, удирдах ажилтнууд дугаарлаж байгаа сурагтай.
Аймгийн сайн малчинд, тариаланчид “Аймгийн сайн малчин”, ”Аймгийн тэргүүний тариаланч”-ийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, дурсгалын цар, гарын бэлэг дагалдах ажээ.
А.Бямбасүрэн
А.Бямбасүрэн/Ховд аймаг/