Автомашины борлуулалтаар “Toyota” дөрөв дэх жилдээ тэргүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-01-27 14:03:21

ТОКИО. /TASS/. 2015 оны дүнд автомашины борлуулалтаар Японы “Toyota Motor” корпораци  дэлхийд дахин тэргүүлжээ.

“Toyota”-гийн нийтэлсэн статистик мэдээллээс үзвэл, өнгөрсөн онд Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компани 10 сая 151 мянган автомашин борлуулсан байна. Ийнхүү “Toyota” дэлхийн автомашин угсралтын салбарт тэргүүлэх байр сууриа дөрөв дэх жилдээ хадгалж байгааг Киодо агентлаг мэдээлжээ. “Toyota” корпораци саяхан буюу 2015 оны эхний хагас жилд тэргүүлэх байрын төлөө гол өрсөлдөгч болох “Volkswagen” концернтой өрсөлдөж байв. Гэвч дизель хөдөлгүүртэй автомшинуудтай нь холбоотой дуулиан шуугианы улмаас Германы тус компанийн автомашины борлуулалт буурчээ. “Toyota” компани өнгөрсөн оны бүр 10 дугаар сард автомашины борлуулалтаар тэргүүлэх байр сууриа эргүүлэн авсан юм.

Урьдчилсан мэдээгээр, “Volkswagen” компани 2015 оны дүнгээр 9 сая 930 мянган автомашин борлуулсан бол гуравдугаарт орсон “General Motors” концерн 9 сая 840 мянган автомашин борлуулжээ.

Д.Жаргал

 

相关新闻