Орон нутгийн сонгуулиар Орхон аймаг 22 тойргоос 33 төлөөлөгч сонгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-01 00:07:46
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн тойрог, төлөөлөгчдийн мандатын тоог баталлаа.

Тодруулбал, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг 22 тойргоос сонгоно. Тойргийн тоог батлахдаа Сонгуулийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг үндэслэсэн гэлээ. Ингэхдээ баг тус бүрийг нэг тойрог гэж үзсэн байна. Орхон аймагт 2012-2016 онд гурван баг шинээр нэмэгдэж нэг баг татан буугдсан. Харин төлөөлөгчдийн мандатын тоо 2012 онд 31 байсан бол 2016 оны сонгуулиар 33 болж нэмэгдлээ. Төлөөлөгчдийн тоог батлахдаа хүн амын тоотой харьцуулсан байна. 2015 онд Орхон аймагт сонгуулийн насны 64 мянга 200 иргэн амьдарч байна гэсэн тооцоо гарчээ. Иймд багийн хүн ам, нутаг дэвсгэрийн нягтралыг харгалзаж тойрог тус бүр 1-3 мандаттай байхаар боллоо. Үүнээс Уурхайчин баг 3, Зэст, Оюут, Хүрэнбулаг, Согоот, Дэнж, Эрдэнэ, Жаргалант, Баянцагаан, Рашаант баг  тус бүр хоёр мандаттай байхаар шийдлээ.

Б.Оюун-Эрдэнэ 

相关新闻