Бусад аймгийн 60-аад өрхийн 28 мянган мал Сэлэнгэд өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 16:36:40

Сэлэнгэ аймгийн хувьд цаг агаараас шалтгаалж малын хорогдол гараагүй ч нийт нутгаар хүйтний эрч чангарч, цас их хэмжээгээр орвол өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Аймгийн хэмжээнд 9406 малчин болон мал бүхий өрхөд  сая 458.7 мянган толгой мал өвөлжиж байна.

Аймгийн хэмжээнд 31.3 мянган толгой мал бүхий 32 өрх гадны аймгийн нутагт, 13213 мал бүхий 78 өрх өөрийн аймгийн бусад сумын нутагт, 9976 мал бүхий 43 өрх хилийн зурвас бүсэд өвөлжиж байна. Мөн бусад аймгаас 40109 мал бүхий 68 өрх тус тус өвөлжиж байна. Харин бусад аймгийн нутагт Мандал сумын 5 өрхийн 2601 толгой мал Хэнтий, Дундговь, Дорноговь аймагт, Орхонтуул сумын 24 өрийн 27691 толгой мал Архангай, Төв, Говьсүмбэр аймагт өвөлжиж байгаа ажээ. Түүнчлэн бусад аймгаас Сэлэнгэ аймгийн нутагт нийт 59 өрхийн 28369 толгой мал өвөлжиж байна.

Монгол Улсын Засгийн  газрын “Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” 292 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 05 тоот албан даалгаврын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын төлөвлөгөөг гаргаж сумдад ажлын хэсгийг томилох, мал сүргийг урьдчилан сэргийлэх угаалга, тарилга, туулгалт боловсруулалтанд бүрэн хамруулах, отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг чиглэлийг сумдад өгч, хэрэгжилтийг зохион байгуулан, үр дүнг тооцон ажиллажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻