Сар шинийн баяраар эмнэлгүүд 24 цагаар ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-02-08 10:37:51

Монголын уламжлалт Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа.

Тушаалд зааснаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний зүйлийг хүрэлцэх хэмжээгээр нөөцөлж, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг бүрдүүлж, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед авах бэлэн байдлыг ханган, шаардлагатай тохиолдолд нэмж ажиллуулах хүн хүч, техник хэрэгсэл бусад зүйлийн нөөцийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгов.

Энэхүү тушаалд заасны дагуу энэ сарын 9-11-нийг дуустал Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв,  Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд, Дүүргүүдийн хүүхдийн түргэнүүд 24 цагаар, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Дүүргүүдийн ЭМТ-ийн Мэс засал, Гэмтэл, Дотор, Шүдний кабинетүүд, Шүд, эрүү нүүрний төв 10-16 цагийн хооронд тус тус ажиллах юм.

Ж.Болор

相关新闻