Хурдан морины уралдааныг түр хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 23:19:54

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний  удирдлагын тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын тогтоол болон Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн шаардлагыг үндэслэж, аймгийн Засаг дарга 2 сарын 1-ээс 5 сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов.

Энэ жил  цас ихтэй, хүн, малд хүндхэн, өвөл болж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдлээс сэргийлж, ийм шийдвэр гаргажээ. Хэрэв аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчиж, бооцоот уралдаан зохион байгуулвал зөрчлийн шинжийг харгалзан үзэж, буруутай этгээдэд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 100-аад уралдаан зохион байгуулснаас  3 сард болсон 18 сумын 20 уралдаанд  1114 хүүхэд оролцож, байжээ.

Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг

相关新闻