“Салхи” хамтлаг дурсамж сэргээсэн тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-12 12:24:44

Гэгээн хайрын баярыг тохиолдуулан “Салхи” хамтлаг дурлалт хосууддаа зориулж “Мартагдашгүй хайр” тоглолтоо энэ сарын 14-нд толилуулна.

Тс хамтлагийн залуус хит болсон 20 гаруй дуугаа ирсэн зочиддоо өргөн барих юм. Тоглолтын билет 65 мянган төгрөг бөгөөд тоглолтын тасалбарт үдшийн зоог ундаа пиво багтжээ. Мөн намуухан лааны гэрэлд амттай оройн хоол зооглох VIP ширээнүүд бэлдсэн аж.

Дашрамд дурдахад, энэ жил тус хамтлаг 18 нас хүрч байна. Үзэгч, сонсогчдын гарт “Сонсох тусам”, “Эрхэмсэг хөг” хэмээх цомог очсон байгаа билээ. 

Ж.Болор

相关新闻