Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд энджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-17 12:13:23
oyuka_hu@yahoo.com

Энэ сарын 16-ны байдлаар Орхон аймагт улаанбурхан өвчний халдвар авсан 39 иргэн БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн дийлэнх нь 15 хоногтойгоос 8 сар хүртэлх нярай байна. Уг өвчний улмаас хоёр хүүхэд энджээ.

Улаанбурхан өвчний сүүлийн дэгдэлтийн анхны тохиолдол өнгөрсөн оны 12-р сарын 16-нд бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш сар гаруйн хугацаанд БОЭТ-ийн Халдвартын тасагт 106 өвчтөн хэвтэн эмчлүүлжээ. Үүнээс 31 нь 16-аас дээш насныхан байсан бол 75 нь 15 хоногтойгоос 1 нас 2 сартай хүүхэд байжээ. Мөн одоо хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн дийлэнх буюу 34 нь найман сар хүртэлх нярай байна. Харин сар шинийн баярын үеэр хоёр хүүхэд эндсэн байна.

 Б.Оюун-Эрдэнэ 

相关新闻