Фижид хар салхинд амиа алдагсдын тоо 29 болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-02-23 11:51:29

МОСКВА. /RIA Novosti/. Арлын Фижи улсыг дайрсан “Уинстон” хар салхинд амиа алдагсдын тоо 29 болж нэмэгдсэн тухай Ассошиэйтед Пресс агентлаг тус улсын Засгийн газрын төлөөлөгч Эвана Перринагийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Байгалийн гамшигт 20 хүн амиа алдаж, долоон хүн сураггүй алга болсонд тооцогдож байна гэж урьд нь мэдээлж байв.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэгдсэн хар салхийг хамгийн аюултай буюу тавдугаар түвшинд оруулсан байна. Фижигийн Засгийн газар улс орондоо 30 хоногийн онцгой байдал тогтоожээ. Хар салхины үеэр хүн ам асар их хохирол амсахаас урьдчилан сэргийлэх зорилгоор урьд нь тогтоосон хөл хорих цагийг даваа гарагт цуцалсан билээ.

Перринагийн хэлснээр, 45 мянган хүн оршин суудаг арал дээр маш цөөхөн барилга үлджээ.

Тус улсын эрх баригчид нүүлгэн шилжүүлэх төвүүд болон 50 мянган долларын тусламжийн сан байгуулсан тухай урьд нь мэдээлсэн байна.

Д.Жаргал

 

相关新闻