Филиппин, Индонезид цунамийн түгшүүрийг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-10-10 15:39:29

МАНИЛА, 2025 оны аравдугаар сарын 10 /DW/. Филиппиний өмнөд нутагт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа Филиппин, Палау, Индонез зэрэг орнуудад зарласан цунамийн түгшүүрийг цуцалжээ. 


Номхон далайн цунамийн аюулаас сэрэмжлүүлэх төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас цунами нүүрлэх аюул байхгүй болсон байна. Филиппиний Мати хотод бетон хана нурсны улмаас нэг хүн амиа алдсан гэж Иргэний хамгаалалтын албаны бүсийн дарга Эднар Даянхиранг DZMM радиод мэдээлжээ.


Ерөнхийлөгч Фердинанд Маркос мэдэгдэхдээ, байгалийн гамшгаас үүдэн учирсан хохирлын үнэлгээ хийгдэж байгааг дурдаад, аврах баг, тусламжийн ажиллагаа явуулахад бэлтгэсэн бөгөөд тэдгээрийг явуулахад аюулгүй болсон үед байрлуулна хэмээн мэдэгдсэн байна.


Мөн Филиппиний Галт уул, газар хөдлөлт судлалын агентлаг тус улсын өмнөд эргийн ойролцоо 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа цунамийн сэрэмжлүүлгийг цуцалжээ. 

相关新闻