2100 он гэхэд далай тэнгисийн түвшин 1.3 метрээр нэмэгдэж болзошгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАШИНГТОН. /TASS/. Дэлхийн далай тэнгисийн түвшин сүүлийн 2800 жилийнхтэй харьцуулахад өнгөрсөн зуунд маш хурдацтай нэмэгдсэн бөгөөд уур амьсгалын нөхцөл муудвал 2100 гэхэд 1.3 метрээр нэмэгдэж болзошгүй гэж АНУ-ын Шинжлэх ухааны академийн “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд гарсан нийтлэлд дурджээ.
Олон улсын эрдэмтдийн баг сүүлийн мянган жил дэх далайн түвшний өөрчлөлтийн графикийг гаргасан байна. 1880-аад он хүртэл болон аж үйлдвэрлэлийн эрин үед энэ үзүүлэлт хамгийн хурдацтай өсч 3-4 см-ээр нэмэгджээ. Гэхдээ энэ хугацаанд далайн түвшин дахиж нэмэгдээгүй, бас доошлоогүй байна.
Гэвч өнгөрсөн зуунд далайн түвшин шууд 14 см-ээр нэмэгджээ. Эрдэмтдийн үзэж буйгаар, 1993 оноос хойш далайн түвшин нэг зуун жилд дунджаар 30 см-ээр нэмэгдэнэ. Цаашид хүний буруутай үйлдлээс үүдэлтэй шалтгааны улмаас уур амьсгалын нөхцөл муудвал 2100 он гэхэд дэлхийн далай тэнгисийн түвшин 57-131 см-ээр нэмэгдэж болзошгүй бөгөөд хэрэв хүлэмжийн хийн хаягдлыг бууруулсан тохиолдолд 28-57 см-ээр нэмэгдэж магадгүй аж.
Д.Жаргал