Үндэсний 50 шинжээч олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт өнөөдөр “Багшийн хөгжлийн ордон”-д эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх сургалтад эдийн засаг бизнесийн чиглэлийн 20 сургуулийн 50 шинжээч оролцож, Олон улсын үнэлгээний арга зүй эзэмшин,олон улсад ACBSP-ийн шинжээчээр ажиллах эрхтэй болно.
Боловсролын магадлын итгэмжлэх үндэсний зөвлөл /БМИҮЗ/-ийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг "БМИҮЗ-д 500 орчим шинжээч байдаг. Шинжээчийн эрхийг 3 жилийн хугацаатай олгодог. Сайн ажиллабал эрхийг нь сунгадаг. Өнөөдрийн сургалтад үндэсний туршлагатай шинжээч нар оролцож, АНУ-ын АCBSP магадлан итгэмжлэл байгууллагын шалгуур, үнэлгээний аргаас суралцаж байгаа бөгөөд тэд олон улсад шинжээч хийх эрхтэй болно. Өмнө нь шинжээчид АНУ-ын АCBSP байгууллагад очиж, өндөр төлбөр төлж сургалтад хамардаг байсан. Энэ удаад Монголдоо бага зардлаар олон улсын эрхтэй шинжээчийг бэлтгэж буйгаараа онцлогтой. Шинжээчид их, дээд сургуулиуд магадлан итгэмжлэлийн шаардлагыг хэрхэн хангаж буйг үнэлж, дүгнэхийн зэрэгцээ цаашид тус сургууль яаж хөгжиж болохыг ч зөвлөдөг. Шинжээч чанартай байх нь сургуулийн сургалтын чанарт цаашид хөгжихөд чухал ач холбогдолтой” гэлээ.
Энэ удаагийн сургалтыг Бизнес, эдийн засгийн чиглэлийн сургууль, хөтөлбөрт
магадлан итгэмжлэл хийдэг дэлхийн 60 гаруй оронд гишүүнчлэлтэй АНУ-ын АCBSP
байгууллагатай хамтран зохион байгуулав. Тус сургалтад ACBSP-ээр
магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрт ажилладаг доктор, профессорууд болон
Үндэсний зөвлөлийн мэргэжилтнүүд хамрав. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөн, шинжээчид нь Монголын дээд боловсролын хөгжил, дэвшилд дэмжлэг
болох өндөр ач холбогдолтойг сургалтад оролцогчид онцлов.