Цэцэрлэгийн гэрээг цахимаар байгуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-25 14:22:23

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн эхний шатны 109,428 хүүхдийнх цахим бүртгэлийг баталгаажуулж, хуваарилаад байна.


Ингэхдээ Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, БМТТ, E-Mongolia,НБГ, Нийслэлийн СӨБ-ын байгууллагууд E-Geree цахим баримт бичгийн нэгдсэн систем ашиглаж, “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж байна. Нийслэлийн 300 гаруй цэцэрлэгийн 110 мянган гэрээг цахимаар байгуулснаар 1.260.000 ширхэг цаас, 12.600.000 литр ус, нас биед хүрсэн 105 мод хэмнэж, байгаль орчноо хамгаалах ногоон шийдэл болж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.


Эцэг эх, асран хамгаалагчид гэрээгээ цахимаар байгуулснаар түргэн шуурхай үйлчилгээ авч, түгжрэлд цагаа үрэхгүй хүүхдийнхээ гэрээтэй хүссэн үедээ танилцах давуу талтай. Өөрөөр хэлбэл, дараах тавхан алхмыг хийхэд л цэцэрлэгт биечлэн очих шаардлагагүй гэрээгээ баталгаажуулж байна. Тодруулбал, E-Mongolia системд нэвтэрч, “Үйлчилгээ авах”, "Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн” рүү орж, хүүхдийнхээ хуваарилалттай танилцана. “Гэрээ байгуулах” товч дээр даран, гэрээгээ уншиж танилцаад, гарын үсгээ гар утасныхаа дэлгэцэн дээр зураад, шаардлагатай мэдээллээ бөглөнө. Qpay ашиглан хүссэн сувгаар 1000 төгрөг төлж, “Баталгаажуулах” товч дарснаар хүүхдийнхээ гэрээг хадгалах юм. 


Харин цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, бүлгийн багш нар цахимаар гэрээгээ баталгаажуулж, хадгалснаар 400,500 хүүхдийн 3-4 хуудас гэрээ бүрийг 2-3 хувь хэвлэх, хувилах, хавтаслаж хадгалах шаардлагагүй болж байнаМөн, багш, ажилчдынхаа хөдөлмөрийн гэрээ, яам, агентлагийн тушаал толилуулах, дүрэм журам зэрэг өдөр тутмын асар их бичиг цаасыг системд үүсгэж, илгээж, баталгаажуулах боломжтой юм.



相关新闻