Монголын Уран зургийн галерей AR технологиор эх хэл, аман уламжлалыг амилууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-25 14:15:52

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын Уран зургийн галерей хоёр дахь жилдээ дэлхийн соёлын “Нүүдэлчин” фестивалид “Эх хэл, аман уламжлал, түүний илэрхийллүүд” өртөөг үзэгчдэд танилцуулж, AR /Augmented Reality/ технологиор эх хэл, аман уламжлалыг амилууллаа. 


Эх хэл, аман уламжлал илэрхийлэлд 49 төрөл зүйл багтдаг. Тухайлбал, монгол бичиг, уран бичлэг, крилл, тод, соёмбо үсэг, ерөөл магтаал, авга, нагац, үе удам болон таван хошуу малын нэршлийг хэл, аман уламжлалын өргөө гэж нэрлэжээ.


Монголын Уран зургийн галерей 2004 оноос эхлэн AR технологийг бүтээлдээ шингээж, үзэгчдэд хүргэж эхэлсэн. Энд хосгүй үнэт бүтээлийг амилуулж, хөгжим тоглох, хөдөлгөөнд оруулах зэргээр урлагийн боловсролын хөтөлбөрийг хүмүүст сонирхолтой байдлаар хүргэж байна. AR технологийг ашиглаж илүү бодит сонирхолтойгоор үзүүлэх нь технологийн дэвшилтэт эрин үед соёлын биет бус өвийг уламжлуулах, түгээх, хадгалж хамгаалж үлдээхэд чухал ач холбогдолтой.


Үзэгчид уламжлалт зургуудыг ерөнхийд нь харж, тэр бүр анхаарал хандуулдаггүй байсан. Харин AR технологи ашигласнаар 1-3 секундэд анхаарлыг нь татаж, бүтээлийг илүү амьд мэтээр үзүүлэх боломжтой. Цаашид AR Mongolia буюу "Argun" компани хүүхэд, залууст зориулсан мал, амьтны нас, зүсийг таних нарийвчилсан карт гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.



相关新闻