“Бүсгүйн мэлмий II” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын театрын музейд нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-09-20 16:11:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Японы гэрэл зурагчин бүсгүйчүүд өнөөдөр хамтарсан “Бүсгүйн мэлмий II” гэрэл зургийн үзэсгэлэнгээ Монголын театрын музейд нээлээ.

Монголд гэрэл зургийн алба үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан эмэгтэй гэрэл зурагчид “Бүсгүй мэлмий” үзэсгэлэнг анх 2015 онд үзэгчдийн хүртээл болгож байсан. Үзэсгэлэнд үе үеийн төлөөлөл 13 эмэгтэй гэрэл зурагчин оролцож монгол ахуй, соёл урлаг, спорт, зан заншил, хүүхэд, бүсгүйн гоо үзэсгэлэн зэрэг сэдвээр бүтээлээ толилуулав.

Энэ удаагийн үзэсгэлэнд Монголын 7 бүсгүй, Японы 2 эмэгтэй гэрэл зурагчин оролцож байна. Энэхүү үзэсгэлэнг гаргах саналыг Японы гэрэл зурагчин Моцумота Ёшика санал тавьсан бөгөөд өнгөрөгч 8 дугаар сард Япон улсад болсон Олон улсын гэрэл зургийн "The 4th international high school students photo festival"-д Монгол Улсыг төлөөлөн багаараа оролцож хоёр дугаар байрт шалгарсан бүтээлүүд ч дэлгэгджээ.  Үзэсгэлэн хоёр өдрийн турш үзэгчдийн мэлмийг баясгана. Гэрэл зурагчин бүсгүйчүүд эл үзэсгэлэнгээ Япон Улсад гаргахаар төлөвлөжээ.

 

相关新闻