Оскарын наадмын олон улсын шилдэг киноны урьдчилсан шалгаруулалтад “Чимээгүй хотын жолооч” оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2025-10-01 19:27:25
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Оскарын шагналын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино”-ны урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлж “Чимээгүй хотын жолооч” кино оролцоно.


“Академи Авардс”-ын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах “Үндэсний сонгон шалгаруулах хороо” 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, 98 дахь удаагийн “Академи Авардс” буюу Оскарын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” (Silent City Driver) уран сайхны киног шалгаруулсан байна.

相关新闻