Төрийн болон орон нутгийн өмчийг бүртгэж санхүүгийн тайланд тусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-21 09:57:21
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг хэрхэн, яаж дахин үнэлэх вэ” сургалт есдүгээр сарын 20-нд боллоо. Сургалтад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бүртгэл, хяналтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа,  тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Д. Нарантуяа нар оролцож төрийн өмчит байгууллагуудын удирдлага, нягтлан,нярав, өмч хамгаалах ажилтан нарт  мэдээлэл өгөв.

Монгол Улсын Засгийн газрын 193 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, газрыг үнэлж санхүүгийн тайланд тусгах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  уг сургалтыг зохион байгуулж байгаа ажээ.

Анх 2004, 2009 онд төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын  үл хөдлөх хөрөнгийг үнэлж байсан бол энэ удаа санхүүгийн тайланд тусгах ажлыг хийж буйгаар онцлог аж.

Аймгийн Засаг дарга Д.Батлут ,“Орхон аймаг 2017 оны дөрөвдүгээр сард орон нутгийн өмчид бүртгэл, ашиглалт, хяналтыг сайжруулах нэг сарын аян зохион байгуулж хэмжих, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх, эд хөрөнгө, эрхийн бүртгэлд бүртгүүлэх, барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх, өмч хөрөнгийг фото зураг, марк, сериал дугаараар нь бүртгэж картжуулах ажлыг хийж гүйцэтгэсэн” гэлээ.

 

Б.Оюун-Эрдэнэ 

相关新闻