Мандалговь хотын оршин суугчид дулаан орчинд аж төрөх боломж бүрдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотын IX,X байрны оршин
суугчид өвөлдөө даарч, зутруухан өвөлждөг бэрхшээлээс ангижирч байна.
Аймгаас хотын төвийн хуучин орон сууцуудыг ээлж дараалан дулаалж засахаар төлөвлөж 2017 онд IX,XIII байрны гадна фасадыг хийсэн бол энэ жил Орон нутгийн хөгжлийн сангийн 99 орчим сая төгрөгийн хөрөнгөөр дээрх хоёр байрыг дулаалах ажлыг “Зуут констракшн” ХХК гүйцэтгэж, ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Орон нутгаас хөрөнгөр гаргаж 1990 оноос өмнө баригдсан хуучирч, хана туурганаасаа дулаан алдаж ая тухгүй болсон орон сууцны барилгуудыг дулаалж байгаад оршин суугчид ам сайтай байна.
Д.Алтантогос