Эрүүл мэндийн салбарынхан номын дуу сонсов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын санхүүгийн дэмжлэгээр эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, даатгуулагч иргэдэд зориулсан “Хангайн бүсийн сургалт, семинар” Дархан хотод боллоо.
Тус газраас эрүүл мэндийн даатгалын шинэтгэлийн бодлого, салбарын үйл ажиллагааг хууль, эрх зүйн хүрээнд зохион байгуулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн даатгалын талаар тусгасан зорилтуудын хэрэгжилтийг хангах, орон нутагт сурталчлах, тайлагнах, эрүүл мэндийн даатгалын салбарын 2018 оны үйл ажиллагааны чиглэл, шинээр болон шинэчлэгдэн батлагдсан дүрэм, журмыг танилцуулах, нэгдсэн мэдээлэл, зөвлөмж, чиглэл өгөх зорилгоор 21 аймаг, хоёр дүүргийн нутгийн захиргааны байгууллага болон зрүүл мэндийн байгууллагын төлөелөл, иргэд даатгуулагчдыг хамруулсан ажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Агентлаг байгуулах тухай” 344 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустай Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинээр зохион байгуулж, оны эхнээс шинэ бүтцээр төв, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Л.Отгонбаатар