Хөвсгөл аймгийн анхны сургууль 95 нас хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-04 10:19:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ууган Дэлгэрмөрөн цогцолбор сургууль 95 нас хүрлээ. 1922 онд Засагт хан аймгийн Ахай бэйс Цэрэндоржийн хошуунд нэг багш, арваад сурагчтай бага сургууль байгуулах шийдвэр гарч 1923 оны намар Мөрөнгийн хүрээнээс зайтай Сүхийн голын адагт нэг багш, нэг ажилчин, 15 сурагчтай “Сүхийн тэнхим” нэртэй бага сургууль гал голомтоо бадрааж байжээ.

Тус сургууль түүхэн хугацаандаа 11000 гаруй сурагчдыг төгсгөсөн бөгөөд энэ хичээлийн жилд 110 багш, найман удирдах ажилтан, 30 захиргаа аж ахуй үйлчилгээний ажилчид, 2500 суралцагчдад боловролын үйлчилгээ үзүүлж байна. Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 95 жилийн ойн хүрээнд түүхэн замналын музей, түүхэн номын нээлт, онол практикийн бага хурал, математикийн шийдэл, хичээлийн судалгаа зэрэг арга хэмжээ болж буй.

Түүхт ойгоо Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хамт олон сурлага урлаг, спортын их амжилтаар угтаж байна. 2017-2018 оны улсын физикийн массын олимпиадаас хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальт баг, хими биологийн олимпиадаас нэг алт, хоёр хүрэл медалийг хүртэж 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтаар математик, монгол хэл, уран зохиол түүхийн хичээлээр аймагтаа тэргүүлсэн амжилтаар их ойгоо угтаж байгаа ажээ.

                                                                           Б.Гантуяа

相关新闻