Эмнэлэгт үйлчлүүлэхэд цахим бүртгэлд дугаарлах шаардлагаггүй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо эмчилгээний төв иргэдийн хүлээлт, чирэгдлийг бууруулах зорилгоор техник, техниологийн шинэ дэвшлийг үйлчилгээндээ нэвтрүүлж, цахим бүртгэлд цаг авч үйлчлүүлэх тусгай дугаартай болсон байна.
БОЭТ-д хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авахыг хүссэн иргэд аймгийн төвөөс, сумаас, Улаанбаатар хотоос, бусад аймгуудаас буюу утасны сүлжээ холбогддог аль ч газраас утсаар цаг захиалан үйлчлүүлэх боломжтой юм.
Цахимд бүртгүүлэх гэж иргэд заавал нойроо хугаслан үүр шөнөөр ирж цаг заваа үрэн дугаарлан зогсохгүйгээр утсаар цагаа урьдчилан цагаа авч үйлчлүүлэх боломж бүрдлээ.
Иргэдээс утсаар захиалга авч байгаа учраас тухайн өдрийнх нь цаг байхгүй байх тохиолдол байж болно. Тиймээс иргэд зөвхөн цахимд бүртгүүлсэн өдөр, цагаа баримтлан үйлчлүүлэхийг хүсэж байна. Цахим бүртгэлийн нийт бүртгэгчид утсанд холбогдсон учир эмнэлэг шуурхай үйлчлэх юм.
А.Бямбасүрэн