Өлгийд гэрийн бизнес хөгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Х.Хумарбек казах гэрийг эртний уран аргаар бүтээснийг энэ нутгийнхан үнэ тохирч авч чадсангүй ч Алтайн БНУ-ын Кошагач районы захирагч аваад явжээ.
Одоо захиалгаар шинэ маягийн казах эсгий гэр бүтээж эхэлсэн тухай тэр ярилаа. Мөн сумын уран гартан Д.Төрмөнх хээ угалзтай казах гэрийн мод хэд хэдийг үйлдвэрлээд нэгийг нь аймгийнхаа хүндэтгэлийн өргөө болгож, хоёрыг нь Казахстан руу гаргасан байна. Инженер Т.Даваасүрэнгийн бүтээсэн шинэ маягийн монгол гэр хүмүүсийн сонирхлыг ихэд татсаны дээр Өлгийд зарим орон сууц гэр маягаар босч эхлэв.
Ш.Айзаря