Газар хөдлөлтийн чичиргээ Өлгийд мэдрэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 08:48:21

Өнгөрсөн долоо хоногт Увс аймагт болсон 4,1 магнитурын газар хөдлөлтийн чичиргээ Увсын Бөхмөрөн сумтай хил залгадаг Ногооннуур суманд мэдрэгдсэн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн шөнө 23 цаг 43 минутын орчим Сагсай суманд 2,6 магнитурын газар хөдлөлт болсон нь Өлгий сумынханд ч мэдрэгджээ. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн аюул осол гарсан тухай мэдээ ирээгүй байна. 

Ш.Айзаря

相关新闻