Хятадад “Зика” вирусийн халдвар авсан 10 дахь тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭБЭЭЖИН. /TASS/. Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид “Зика” вирусийн халдвар авсан 10 дахь тохиолдол илэрсэн тухай тус мужийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Хятадын төв телевизийн мэдээлснээр, аюултай вирус тус мужийн оршин суугч болох 40 настай эрэгтэйд илэрсэн байна.
Урьд нь түүний хоёр хүүхдээс “Зика” вирусийн халдвар илэрчээ. Одоогийн байдлаар уг эрэгтэй эмнэлэгт байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж.
“Зика” вирусийн халдвар авсан тохиолдолд өндөр халуурах, нүдний салст бүрхэвч үрэвсэх, толгой, үе мөч өвдөх, зарим тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Вирусийн нянг тээгч нь “Aedes aegypti” шумуул юм. Зика вирусийн халдварын тархалт Ази, Африк, Өмнөд болон Хойд Америк, Номхон далайн бүс нутгийн орнуудад бүртгэгджээ. Уг вирусийн халдвар дэлхийн баруун тал бөмбөрцөгт асар хурдтай тархаж байгаа бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сард зөвхөн Бразил улсад бүртгэгдэж байсан бол одоо 55 орны 20 гаруйд нь тархаад байна.
Д.Жаргал