MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ-ий сугалаа явагдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-08 16:40:45

ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 8 /FIBA/. Германд 2026 онд болох эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ урьдчилсан шатны сугалааг Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ мягмар гарагт явуулжээ. 


Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотод болох тэмцээнд аваргын цолоо хамгаалахыг зорьж буй АНУ-ын шигшээ баг Испани, Италийн багуудтай өрсөлдөх бол өмнөх ДАШТ-ий дэд байрт шалгарсан БНХАУ-ын баг Ухань хотод Бельги, Бразилын эсрэг талбайдаа тоглох ажээ. 


Урьдчилсан шатны тэмцээнүүд 2026 оны гуравдугаар сарын 11-17-ны хооронд болох бөгөөд Францын Лион-Вийербан болон Туркийн Истанбул хотуудад мөн явагдана. Улмаар ДАШТ 2026 оны есдүгээр сарын 4-13-ны хооронд Германы Берлин хотноо болох бөгөөд аваргын төлөө 16 баг өрсөлдөх юм.


Сугалааг Германы шигшээ багийн шилдэг тоглогч Мари Гюлих, Францын шигшээ багийн ахлагч асан Андине Мийем нар явуулжээ. Ингээд сугалааны тохирлыг бүрэн эхээр нь танилцуулъя.


  • БНХАУ-ын Ухань хотод: Мали, Өмнөд Судан, Бразил, Бельги, Чех, Хятад
  • Францын Лион-Вийербан хотод: Колумби, Филиппин, Герман, Өмнөд Солонгос, Франц, Нигери
  • Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотод: Шинэ Зеланд, Пуэрто Рико, АНУ, Сенегал, Итали, Испани
  • Туркийн Истанбул хотод: Унгар, Турк, Аргентин, Австрали, Канад, Японы багууд тоглох ажээ.

 


相关新闻