Халаалтын зуухны ажлыг 1 тэрбум 600 сая төгрөгөөр гүйцэтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЭнэ зун ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээж авсан 1000 айлын орон сууцны эхний ээлж гурав хоногийн дараа халаалтаа авна.
Төлөвлөгөө ёсоор 9 дүгээр сарын 15-ны дотор дулаан хангамжид холбогдох байсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйл, үер усны аюулаас болж ийнхүү хойшилсон талаар “Жаргал” констракшиний захирал Б.Баатарчулуун хэллээ. Тус компани 1000 айлын орон сууцны эхний ээлжийн халаалтын зуухны ажлыг 1 тэрбум 600 сая төгрөгөөр гүйцэтгэж буй бөгөөд 9 дүгээр сарын 17 гэхэд оршин суугчдыг дулааны эрчим хүчээр хангана.
Засгийн газрын орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд БҮТИ ХХК-ийн гүйцэтгэж буй барилга эхний оршин суугчидаа өнгөрсөн 6 сард хүлээж авсан бол дараагийн ээлжийг өвлөөс өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.
Ш.Шүрэнцэцэг
注释