Мэргэн харваачдаар хичээл заалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 08:52:37

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга сумынхаа хүүхэд, залуучуудын спортын авьяас билгийг хөгжүүлэх зорилгоор улсын мэргэн харваачдыг сумандаа урьсан байна.

Тэрээр Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар Улсын хошой мэргэн цол хүртсэн Дулаанхаан тосгоны иргэн С.Энхтунгалаг, түүний нөхөр Улсын мэргэн цол хүртсэн Б.Батбаатар нарыг сумандаа урьж сургалт зохион байгуулжээ.  Гэр бүлийн хос мэргэн харваачид тус суманд хүрэлцэн очиж сур харвааны сургалтыг 10 хоног хичээллүүлсэн байна. Тус сургалтанд Ерөө сумын хүүхэд, залуучууд нийлсэн нийт 40 хүн хамрагджээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻