Энэ сарын 08-нд Монгол, Хятадын хилийн боомтууд амарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Замын-Үүд, БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомт энэ оны арван нэгдүгээр
сарын 08-нд амарна.
“Хилийн боомт
тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны
хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018
оны 11 дугаар сарын 8 -ны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн
тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 мөн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр
буюу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тус тус тохиож байгаа тул ажиллахгүй
аж.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.