ДОРНОГОВЬ: Өлгий хийдийг тохижуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-26 15:33:58

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сумын ЗДТГ-аас санаачлан тус суманд байдаг Өлгий хийдийн шүншигт суваргуудыг сэргээн засах, хийд орчмын хур хог хаягдлыг цэвэрлэх ажлыг эхэлжээ.


Сумын нутагт байх соёлын өвийн газрыг сэргээн засах, хийд орчмын хур хог хаягдлыг цэвэрлэх үйлсэд сүсэгтэн олныг өргөнөөр оролцож, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалсан байна. Тус хийдийг 1745 онд байгуулсан бөгөөд 280 гаруй жилийн түүхтэйТухайн цаг үедээ 1000 гаруй ламтай, говийн бүсийн томоохон хийд байжээ. Харин тус хийдийг 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед устгасан байдаг.


Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдээс хойш Өлгий хийд мартагдаж эзэнгүй орхигдсон балгас болсон бөгөөд хийдийг 1990 оноос хойш дахин сэргээж, Аръяабалын сүмийн туурин дээр Аръяабалын сүмийг хуучин байсан бодит хэмжээнээс нь арай багасган барьжээ. Одоогоор хийдийн үйл ажиллагааг сэргээж лам хуврагууд ном хурж байгаа юм.

相关新闻