Эрүүл мэндийн салбарын 2015 оны шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-03 17:01:31

Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар өнгөрсөн онд ажил үйлсээрээ  манлайлсан  байгууллага,газар,  шилдэг ажилтнуудаа өнөөдөр болж буй “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэнлдийн салбар”  Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр шагнаж урамшууллаа.

Шагналыг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон   яамны удирдлагууд гардуулж өгсөн юм.  

Эрүүл мэндийн салбарын 2015 оны шилдэг байгууллагаар ЭХЭМҮТ,Улсын гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв тус тус шалгарлаа.

Эрүүл мэндийн салбарын 2015 оны шилдэг газрууд: Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар тус тус шалгарав.

Эрүүл мэндийн салбарын 2015 оны шилдэг ажилтнууд: “Оны шилдэг эрүүл мэндийн төрийн түшмэл”-ээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, “Оны шилдэг эмч”-ээр Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдар судлаач эмч Н.Батсанаа, “Оны шилдэг эм зүйч”-ээр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Эм хангамжийн тасгийн эрхлэгч С.Уянга, “Оны шилдэг сувилагч”-аар Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Мэс засал, боолтын сувилагч Ц.Наранцэцэг,  “Оны шилдэг нийгмийн эрүүл мэндийн ажилтан”-аар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Оны шилдэг  эрүүл мэндийн менежер”-ээр ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, “Оны шилдэг анагаахын судлаач”-аар ХӨСҮТ-ийн Сүрьеэ тандалт судалгааны албаны халдвар судлаач Д.Наранзул, “Оны шилдэг анагаахын багш”-аар АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын сургуулийн багш Д.Энхжаргал, “Оны шилдэг анагаахын оюутан”-аар АШУҮИС-ийн АУС-ийн 5 дугаар дамжааны оюутан Г.Анхболд нар тус тус шалгарчээ.

Ж.Болор

相关新闻