Сэлэнгийн ХХААГ улсдаа тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 16:27:33

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2015 онд дэвшүүлсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлж бусад аймгуудаа манлайлан ажилласан амжилтаар 2015 оны тэргүүн аймгаар шалгарч өргөмжлөл хүртлээ.

ХХААЯ-наас жил бүр хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны семинар зөвлөгөөнийг зохион байгуулж, өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүн, ололт амжилтыг дүгнэн, цаашдын бодлого зорилтоо тодорхойлдог уламжлалт ажлаа түрүү сарын 25-нд зохион байгуулжээ. Уг зөвлөлгөөнд 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга салбарын хэлтсийн дарга нар оролцож, төрөлжсөн семинар сургалтанд хамрагдсан байна.

Зөвлөгөөний үеэр аймаг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарын ХХАА-н сайдтай 2015 онд байгуулсан гэрээг дүгнэх, ирэх 2016 оны гэрээ байгуулах арга хэмжээ явагджээ. Ингээд Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2015 онд дэвшүүлсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлж бусад аймгуудаа манлайлан ажилласан амжилтаар 2015 оны тэргүүн аймгаар шалгарч өргөмжлөл хүртжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг 

 

相关新闻