Баян-Өлгий аймгаас гадагш чиглэх тээврийн хөдөлгөөнийг хаав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн нийт нутгаар өчигдөр хүчтэй шороон болон цасан шуурга боллоо.
Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 18-20м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурч, Аймгийн Онцгой Байдлын газраас Өлгий-Ховд чиглэл болон Өлгий-Цагааннуурын чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хаажээ.
Замын постон дээр Жол ХХК, Онцгой байдлын газрын хамтарсан баг ажиллаж байна.
Ш.Айзаря