Нийслэлд ангилсан хог ачих машинууд анх удаагаа явж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-11-20 19:05:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аян Хан-Уул дүүрэгт амжилттай үргэлжилж байна. 

Дээрх ажлын хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор ангилсан, дахин боловсруулах хог хаягдлыг тээвэрлэх цэгүүдийг тогтоон, хуваарийн дагуу ачиж тээвэрлэж эхлээд байна. Тухайлбал, тусгай тоноглосон автомашинууд долоо хоног бүрийн лхагва, бямба, ням гаригт тогтсон газрын байршлуудаар явж, ангилсан хог хаягдлыг ачиж тээвэрлэж эхэллээ. 



Эхний ээлжинд ангилсан, дахивар хог хаягдал тээвэрлэх тогтсон цэгүүдийг зааж, хаяг байршуулаад байна. Тухайлбал 1 дүгээр хороонд Эрэл болон Наран”, “Шинэ Өглөө хотхон, 52-р сургууль, 67-р цэцэрлэг, Jetro худалдааны төв, 2 дугаар хороонд 65-р цэцэрлэг, 3 дугаар хороонд дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байр, 4-р байр, 15-р сургууль, Эрчим 53-р байр, Нутгийн буян 14 СӨХ зэрэг газарт байрлуулсан хаягийн дагуу хог хаягдлыг дахин боловсруулах “Мог пластик” ХХК үйлдвэр лхагва гарагт шил, лааз, бямба гарагт хуванцар, гялгар уут, ням гарагт цаасны хог хаягдлыг тээвэрлэж байна. 

Бид ахуйн хэрэглээнээс гарч буй бүх хатуу хог хаягдлаа булж устгах нь агаар, хөрсний бохирдол, гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг өвчний эх үүсвэр болдог байна. Хэрэв иргэд бид хогоо ангилаад сурчихвал нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой гэдгийг албаныхан уламжилж байна. “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахивар хог хаягдлаа тогтмол тээвэрлүүлж хэвшихийг Хан-Уул дүүргээс уриалаад байна.

 

相关新闻