Эрдэнэдалай сумын эрчүүд малчиддаа тусалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-08 14:32:19

Хүчтэй цасан  шуурганы улмаас мал, малын хашаа хороогоо хунгар цасанд даруулсан малчиддаа Эрдэнэдалай сумын эрчүүд тусалсан байна.

Энэ сарын 3- 4-ний өдөр нийт нутгийг хамран үргэлжилсэн хүчтэй цасан шуурганы улмаас малын хашаа хороо цасаар дүүрч, олон мал цасанд дарагдсан. Үүнтэй холбогдуулан Эрдэнэдалай сумын Засаг дарга яаралтай захирамж гаргаж, сумын төвийн хөдөлмөрийн насны эрчүүдээ дайчлан малчдад туслах багийг хөдөөгийн 4 багтаа өнгөрөгч амралтын өдрүүдэд ажиллуулжээ.

90 гаруй хүн 6 чиглэлд хуваагдан малчдын хотонд ажилласан байна. Малчдад туслах баг 50 гаруй малчин өрхийн хотонд очиж, малын хороо бууцыг дүүргэн хунгарласан цасыг арилган, цасны дороос 600 гаруй малыг гаргаж тусалсан байна.

Т. Отгонтуяа

 

 

相关新闻