Булган суманд цэвэрлэх байгууламж барих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг нар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барих тус аймгийн төвийн цэвэрлэх байгууламж төслийн гэрээнд өнөөдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа.
Нийтдээ 8.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тус төслөөр хоногт 3000 шоометр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ
байгууламжтай болох юм.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран 1997 оноос хойш хот, суурин
газрыг хөгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн, хотуудыг эдийн засгийн
төрөлжилт, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх гол өдөөгч хүч болгон хөгжүүлэх
зорилгоор хот байгуулалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний цар хүрээг өргөжүүлж,
чанар, найдвартай байдлыг сайжруулахад чиглэсэн шийдлүүдийг эрэлхийлж,
санхүүжүүлж ирсэн юм.