Сурагч П.Сумъяасүрэн “Оны онцлох хүүхдийн”-ийн нэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын
Хүмүүнлэг сургуулийн 12 дугаар ангийн сурагч Пүрэвдоржийн Сумъяасүрэн “Оны
онцлох хүүхэд”-ийн нэгээр шалгарч, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө
үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхээс шагналаа гардан авчаа.
Пүрэвдоржийн Сумъяасүрэн “Эх орны
түүх, Өв уламжлал” номинацид нэр дэвшиж, “Оны онцлох хүүхэд” болжээ.
Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд
оролцох, өсвөр насныхны авьяас чадвар, давуу тал, ололт амжилт, үлгэр
дуурайллыг алдаршуулах зорилгоор жил бүр үндэсний болон олон улс, тив дэлхийн
түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг,
сайн үйлсийн төрөлд өрсөлдөж онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе
тэнгийнхнээ манлайлсан сурагчдыг 10 номинацид нэр дэвшүүлэн ийнхүү шалгаруулдаг
байна.
П.Сумъяасүрэн нь Үндэсний бичгийн Улс,
Бүс, Аймгийн уралдаан, тэмцээнүүдэд тогтмол
оролцож, удаа дараа амжилт гаргасан,
үндэснийхээ өв, бичиг үсгийг сайтар эзэмшиж, бусад хүүхдүүдэд үлгэр дууриал
болж байгаа тэргүүний сурагчдын нэг юм.