Баян-Өлгийн баруун хэсгээр энэ сард олон жилийн дунджаас ахиу цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан судалгаагаар энэ сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дундаж орчим цас орох төлөвтэй байна.
Нэг болон
гуравдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим
газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр зарим газраар
салхины хурд 12-14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүртэл ширүүснэ.
Агаарын
температурын хувьд, нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч суларч шөнөдөө
21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн
дунд болон гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч
чангарч шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, бусад хугацаанд
шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байх ажээ.