"Бартерын бирж-2016" үзэсгэлэн худалдаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-11 13:30:30

Монголын барилгын үндэсний ассоциациас "Бартерийн бирж-2016" үзэсгэлэн худалдааг энэ сарын 16-23-ны өдөр "Гандирс" төвд анх удаа зохион байгуулах гэж байна.

Өнөөгийн түвшинд барилгын салбарын бизнес эрхлэгчдийн дунд бизнесийн амьд холбоо үүсгэх, харилцан уялдаатай хамтарч ажиллах, түншийн харилцаагаа сайжруулах, зах зээлээ өргөжүүлэх, илүүдэлтэй бараа материалаа эргэлтэд оруулах, хэрэгцээт бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээгээ солилцох шаардлага зах зээлд бий болоод байна. Иймд уг үзэсгэлэн худалдаанд Жигүүр гранд, Орчлон, Гандирс, Цаст, Макс өргөө, Заг констракшн болон Монголын бусад шилдэг, томоохон барилгын компаниуд оролцож, үзэсгэлэнгийн үеэр орон сууцыг-барилгын материалаар, орон сууц, барилгын материалыг - техник, тоног төхөөрөмжөөр, зураг төслийг-бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, орон сууцаар солих юм. Үзэсгэлэнгийн давуу тал нь бараа бүтээгдэхүүнээ хямд үнээр зорилтот худалдан авагчиддаа сурталчлах, шууд борлуулалт болон солилцоо хийх, агуулахын үлдэгдэл чөлөөлөх, харилцан үр ашигтай уулзалт зохион байгуулах явдал юм гэж зохион байгуулагчид нь хэллээ.

Э.Бат-Уянга

相关新闻