Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоогоор 17, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр 13 барилгыг ашиглалтад оруулаад байна.
2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэлийг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр барьж ашиглалтад оруулсан. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тавилга, тоног төхөөрөмжийг есдүгээр сарын 1-нээс өмнө нийлүүлж, сургалт, үйл ажиллагааг эхлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Мөн худалдан авах хугацааны онцлог, яаралтай хэрэгцээ, шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсийн хэлбэр, эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан худалдан авахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгожээ.