Өр төлбөрт авсан үл хөдлөх хөрөнгийг цэцэрлэг, сургууль, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-27 16:58:18

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.


Монгол Улсын Ерөнхий сайдын энэ сарын 22-ны өдрийн захирамжаар байгуулсан Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орж, татан буусан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулга, мэдээллийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа.


Үүнд, татан буусан, үйл ажиллагаа нь доголдсон Капитал, Үндэсний хөрөнгө оруулалт, Чингис хаан банкнаас төрийн, орон нутгийн өмчит 18 байгууллага 482.48 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байна. Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өр төлбөр одоогоор 27 зээлдэгчийн 1.3 их наяд төгрөг байна. Мөн өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний салбарын хэрэгцээнд ашиглуулах талаар санал боловсруулж, авлагад тооцож авсан хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулах, хөрөнгө худалдсаны орлогыг зохих журмын дагуу холбогдох сан, дансанд төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтанд даалгалаа.

相关新闻