Аймгийнхаа бүх ахмадад 50 кг гурил бэлэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр айл өрх, албан
байгууллагаас эхлүүлээд ахмадуудаа баярлуулж, гарыг нь цайлгадаг. Энэ жишгээр УИХ-ын
гишүүн, тус аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Наранхүү тойргийнхоо
ахмадуудад сар шинийн бэлэг илгээжээ.
17 дугаар жарны шороон гахай жилийн
бэлгэнд 15 сумын нийт ахмадуудад 50 кг
гурил, цаг тооны бичгийн хамт илгээсэн
байна.
Аймгийн хэмжээнд 55-аас дээш насны
эмэгтэй, 60 –аас дээш насны эрэгтэйчүүдэд энэхүү бэлэг хүрэх бөгөөд аймгийн хэмжээнд 5000 орчим ахмад УИХ-ын гишүүний илгээсэн бэлгийг хүлээн авч байгаа
ажээ.