Луизиана муж улсыг байгалийн гамшгийн бүсээр зарлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улсын Луизиана муж улсыг ням гарагт байгалийн гамшгийн бүсээр зарласан байна. Тэрбээр мөн үерийн гамшгийн уршигтай тэмцэхэд тус муж улсын эрх баригчдад тусламж үзүүлэхийг эрх баригчдад үүрэг болгосон тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлснээр, Засгийн газраас гаргаж буй санхүүжилтийг Луизиана муж улсын эрх бүхий байгууллага болон байгалийн гамшгийн уршгийг арилгах үйл ажиллагаа явуулдаг арилжааны бус хувийн байгууллагуудад олгоно. Тусламжийн мөнгийг мөн оршин суугчдад эд хөрөнгөө сэргээн босгоход нь бага хүүтэй зээл олгоход зарцуулах аж.
Луизиана муж улсад буусан үерийн улмаас 1300 гаруй оршин суугч орон гэрээ орхихоос аргагүйд хүрчээ. Тус муж улсын 16 тойрогт онцгой байдал тогтоосон байна. Үерт өртсөн хүмүүст туслахаар АНУ-ын Үндэсний гвардын цэргүүдийг илгээжээ.
Луизиана муж улсын адил нэртэй хотын Боссьер тойрогт илүү хүнд нөхцөл байдал үүссэн байна.
Д.Жаргал